Хэнтийн мал сүрэг хагас саяар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-01-29 18:34:04
Хэнтий /МОНЦАМЭ/. 2017 оны мал тооллогын дүнгээр Хэнтий аймгийн малын тоо 4409.3 мянган толгойд хүрч 2016 оныхоос 13.0 хувь буюу 505.7 мянгаар өсчээ.

Тодруулбал, адуун сүргийн тоо толгой  312.1 мянга, үхэр 335.3 мянга, тэмээ 4.2 мянга, хонь 2212.4 мянга, ямаа 1545.3 мянгад хүрсэн байна.

Улсын хэмжээнд Өмнөдэлгэр сум 532.6 мянган мал тоолуулж хоёрдугаар байранд шалгарсан бол Хэнтий аймаг хамгийн их малын өсөлттэй гурван аймгийн нэгээр тодорлоо.

Тус аймгийн хэмжээнд Өмнөдэлгэр, Баянхутаг, Хэрлэн сумд малынхаа тоогоор эхний гурван байранд орсон аж. Адуугаар Баянхутаг сум /33.0 мянга/, Үхэрээр Өмнөдэлгэр сум /39.8 мянга/, Тэмээгээр Дархан сум /771 мянга/, Хониор Өмнөдэлгэр сум /260.7 мянга/, Ямаагаар Өмнөдэлгэр сум /204.4 мянга/ тус тус тэргүүлсэн байна. 
 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ