Дэлхийн хамгийн өндөр болон хамгийн намхан хоёр хүн уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-30 19:24:42
МОСКВА. /РИА Новости/. Египетийн Аялал жуулчлалын зөвлөлийн урилгаар Гиннесийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн өндөр болон хамгийн намхан хоёр хүн уулзаж, Египетийн пирамидын дэргэд зургаа авахуулжээ.

35 настай Туркийн фермер Султан Кесен гэдэг залууг дэлхийн хамгийн өндөр хүнээр тооцдог байна. Тэрбээр 251 см өндөр аж.  Харин дэлхийн хамгийн жижигхэн эмэгтэйгээр Энэтхэгийн иргэн Жоти Амжи тодорсон бөгөөд түүний өндөр нь ердөө 62 см юм. Египетийн үзэсгэлэнт газруудад жуулчдын сонирхлыг татах зорилгоор Гиннесийн амжилтыг эвдсэн бүсгүй залуу хоёр зураг авалтад оролцсон байна.

С.Кесений өндөр нь түүний өнчин тархины хавдартай холбоотой гэнэ. Энэ өвчнөөс болж түүний бие өсөлтийн даавар хэтэрхий их ялгаруулдаг байна. Харин 24 настай энэтхэгийн оршин суугч Жоти Амжи мөгөөрсний хэвийн бус хөгжлийн удамшлын өвчинтэй аж. Тэрбээр кинонд тоглож, реалити шоунд оролцдог байна. Тухайлбал, тэрбээр “Америкийн аймшигт түүхүүд” цувралд тоглож байжээ.  
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ