Ч.Хүрэлбаатар: Сайд нар “lexus” маркийн машины захиалга хийгээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-31 14:31:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын Нарийн бичгийн дарга О.Магнай өчигдөр “Засгийн газрын гишүүд “lexus” маркийн машины захиалга хийсэн” хэмээн мэдээлсэн.

Энэ мэдээлэлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Төрийн ордонд няцаалт хийв. Тэрбээр, "Засгийн газрын гишүүд “lexus” маркийн машины захиалга хийсэн гэдэг үндэслэлгүй мэдээлэл болохыг хариуцлагатай мэдэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зүгээс гүтгэлэг тарааж байгаа хүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдэж байна" гэлээ.
Б.Туул
Холбоотой мэдээ