“АА” төвийнхөн байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас сумынхаа “Архичид Аминчлахуй” /АА/ төвийн үйл ажиллагааг дэмжиж цуглаан зохион байгуулах байрны асуудлыг шийдвэрлэлээ.
Архинаас өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр татгалзаж, амьдралаа өөрчлөхөөр шийдсэн хүмүүс сайн дураараа энэ төвд ирж хоорондоо илэн далангүй аминчлан ярилцдаг. Одоогоос долоон жилийн өмнө Сайншанд хотод “Архичид аминчлахуй” нэртэйгээр анх байгуулагдаж байсан дээрх байгууллага 50-60 гаруй гишүүдтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг бүлгээс салбарлаж Айраг, Замын-Үүд, Эрдэнэ, Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Даланжаргалан суманд “АА”-гийн бүлгүүд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ төвд ирж архинаас татгалзаж амьдралын зөв дадал хэвшилтэй болж эрүүл саруул сайхан амьдарч байгаа олон арван хүмүүс байдаг аж. Мөн архины давхар хамааралтай буюу архинд донтогсодын гэр бүлийн гишүүдийн оролцоотой давхар хамаарлын бүлгүүд нээгдэж үйл ажиллагаагаа явуулж байна.

Х.Эрдэнэбулган