Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2015-11-22 07:59:55

 Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон говийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 21-26 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говиор 4-9 градус,  баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 градус хүйтэн байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ