Цасны зузаан нэмэгдвэл өвөлжилт хүндэрч болзошгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-22 11:29:15

Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Сайншанд сумын нутгаар 11 дүгээр сарын 15-наас эхэлж 2-3 удаа цас орсон  бөгөөд цасны зузаан  дунджаар 5-10 см, зарим газраа 20-30 см хунгарласан байдалтай байна.

Цасны зузаан дахин нэмэгдсэн тохиолдолд  Айраг сумын малчид хөрш Дундговь  аймгийн зарим сумд руу отор хийх бол, Иххэт Алтанширээ сумын малчид мөн л  хөрш Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим суманд оторлохоор төлөвлөжээ.

Аймгийн УСУОШГ-аас гаргасан мэдээллээр энэ сарын 22-нд тус аймгийн 10 сумын нутгаар дахин цас орох төдийгүй 24-нөөс нийт нутгаар өдөртөө 17-22 градус хүртэл хүйтрэх төлөвтэй байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ