Ирээдүйн эвслийн гэрээний үндсэн заалтуудыг зөвшилцсөн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН. /ТАСС/. Германы Социал-демократ нам болон тус улсын Канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг барууны төвч үзэлт Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо намуудын эвслийн төлөөлөгчид ХБНГУ-ын шинэ засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлаар өнгөрсөн мягмар гарагт хийсэн яриа хэлэлцээний үеэр ирээдүйн эвслийн гэрээний үндсэн заалтуудыг зөвшилцсөн байна. Гэрээний төслийг “Rheinische Post” сонинд нийтэлжээ.
Одоогоор уг баримт бичиг 14 бүлгээс бүрдэх ба нийт 170 хуудастай аж. Ирээдүйн сайд нарын танхимын нэн тэргүүний зорилтыг илтгэх Европын холбооны хөгжлийн талаарх сэдэв нь уг баримт бичгийн эхний бүлэгт агуулагджээ.
Уг баримт бичгийн төслийн нэгдсэн саналд хараахан хүрээгүй байгаа асуудлуудыг шар өнгөөр тэмдэглэсэн байна. Яриа хэлэлцээ дуусахаас өмнө эдгээр асуудалд өөрчлөлт орж магадгүй юм. Эрүүл мэнд болон хөдөлмөрийн зах зээлийн бодлогын асуудлууд нь үндсэн маргаантай сэдвүүд хэвээр үлдээд байгаагаас гадна ХБНГУ-ын Зэвсэгт хүчнийг санхүүжүүлэх болон зэвсгийн экспортын салбарт баримтлах бодлогод санал зөрөлдөөнтэй байгаа аж. Харин үлдсэн асуудлуудаар зөвшилцөлд хүрсэн гэж үзэж байна.

Э. Аянзаяа