Хоёрдугаар сарын 13-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-02-13 08:44:08
12.00 цагт Гандантэгчэнлин хийдэд тус хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын нийт ард олонд зориулан айлчлан золгож буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн айлдвар айлдана.

12.00 цагт Нийслэлийн цагдаагийн газраас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны Цэнгэлдэх хүрээлэнд “Эрчим” клуб, Хойд Солонгосын “Хэпүл” багийн хооронд Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Cup” тэмцээний Play-off шатны эхний тоглолт болно.

14.00 цагт Хангарди ордонд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзана.

17.00 цагт МҮХАҮТ-д “Silk road" буюу "Торгоны зам" шагнал гардуулах ёслол болно.

Төрийн ордонд

09.00 цагт Шадар сайдын ажлын өрөөнд Улсын баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн хурал болно.

11.00 цагт УИХ-ын дарга М.Энхболд үе үеийн олимпийн медальтнуудыг хүлээн авч уулзана.

11.00 цагт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа олон нийтэд танилцуулна.
Холбоотой мэдээ