Онцгой байдал, цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
167@montsame.mn
2018-02-19 22:05:33
Дорнод /МОНЦАМЭ/. Сар шинийн өдрүүдэд Дорнод аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Баярын өдрүүдэд 51 иргэн согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан байна. Энэ үеэр иргэдээс 54 дуудлага мэдээлэл хүлээн авсны дотор гэмт хэргийн шинжтэй дөрвөн тохиолдол байгаа юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эрхийн үнэмлэхгүй 17, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан 27, согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан 6 зөрчил бүртгэгдсэн гэв. Архидан согтуурч зөрчил гаргасан 51 иргэнийг саатуулснаас тэдний талаас илүү хувь нь гэр орондоо агсамнаж танхайрчээ.
Харин ОБГ 70 алба хаагч, гал түймэр унтраах болон шуурхай албаны 11 техник хэрэгсэлтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилаасан байна. Сар шинээр тус аймагт гал түймэр гараагүй, харьцангуй тайван тэмдэглэж өнгөрүүлсэн гэж ОБГ-аас мэдээллээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ