"Хүүхдийн шүдний кабинет"-д мэргэжлийн эмч ажиллуулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-21 18:00:04

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Хүүхдийн шүдний кабинет"-д мэргэжлийн шүдний эмч ажиллуулахаар болсон байна.
Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл шүд” аяны хүрээнд орон нутгийн төсвийн санхүүжилтээр БОЭТөвийн харьяа “Хүүхдийн шүдний кабинет”-ыг Даланзадгад сумын I дүгээр сургууль дээр байгуулаад удаагүй байгаа билээ. Тухайн кабинетаар  сургууль цэцэрлэгийн насны хүүхдийг шүдний өвчлөлөөс сэргийлэх эм, түрхлэг, үзлэг оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй хүргэж байна. Шүдний өвчлөлийг бууруулах, шүдийг хамгаалах дорвитой арга хэмжээг авч ажиллах зорилгоор шүдний эмч М.Мөнхтуяатай аймгийн дарга нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Цаашид Даланзадгад сумын сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ