Тайваньд 100 хувийн тэтгэлгээр долоон хүн сургахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-21 18:07:31

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас Тайваньд 100 хувийн тэтгэлгээр долоон хүн сургахаар боллоо.
Тус аймагт "Зөгийн үүр" хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, гадаадын 11 улсад 300 орчим иргэнийг богино болон урт хугацааны сургалтад хамруулаад байна. Энэ удаад Тайванийн Нанхуа их сургуульд Төрийн удирдлагын магистраар сурах долоон хүнтэй аймгийн удирдлагууд гэрээ байгууллаа. Тэд сурч ирээд орон нутагтаа гурван жилээс дээш хугацаагаар үр дүнтэй ажиллахыг гэрээнд тусгасан байна. Салбар бүрийн төлөөллийг "Зөгийн үүр" хөтөлбөрт хамруулахыг зорьж байгаа бөгөөд гол нь англи хэлний тодорхой мэдлэгтэй байх ёстой юм. 100 хувийн тэтгэлгээр гадаадын аль нэг оронд суралцан мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломжийг аймгийн Засаг даргын "Зөгийн үүр" хөтөлбөр олгож байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ