Төв номын сан тогтмол хэвлэлүүдээс мэдээлэл авах боломж олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-21 19:26:08
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Төв номын сан тогтмол хэвлэлүүдийг захиалан уншлагынхаа танхимаар дамжуулан иргэддээ үнэ төлбөргүй мэдээлэл авах боломжийг олгож байна. 
Тус номын сангийн нийтийн уншлагын танхимд Зууны мэдээ, Монголын үнэн, Монгол говь, Өдрийн сонин, Хүмүүн бичиг, Төрийн мэдээлэл, Гранд, Өрхийн үйлдвэрлэл зэрэг сонин, сэтгүүлүүдийг захиалан уншигчдын хүртээл болгож байна. Мөн гэрээр ном олгох үйлчилгээнээс бусад танхимын уншлагын үйлчилгээнүүд үнэ төлбөргүй байдаг ажээ. 
Дашрамд сонирхуулахад тус номын сангийн сан хөмрөгт Өмнөговь аймгийн түүхийг хадгалсан анхны хэвлэл болох "Говийн мэдээ" сонины 1950 оноос хойших дугаарууд хадгалагдаж байдаг ажээ.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ