Жендэрийн сэдвээр гэрэл зургийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-02-22 09:54:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, жендэрийн тэгш байдлын мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Жендэрийн тэгш байдал миний дуранд” гэрэл зургийн уралдааныг зарлажээ.

Гэрэл зургийн уралдаанд ирүүлэх бүтээл нь өмнө нийтлэгдээгүй, хууль зөрчөөгүй, ёс зүйг чанд баримталсан байх, гэрэл зурагт дүрслэгдсэн хувь хүний эрхийг хамгаалах, зөвшөөрөл авах хариуцлагыг оролцогч хүлээх, жендэрийн тэгш байдлыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний сэдэв агуулгыг хамрах, жендэрийн хэвшмэл ойлголтыг халж үндэсний, салбарын, орон нутгийн жендэрийн бодлогыг дэмжихэд чиглэсэн байх юм.
Чанарын хувьд 1600 болон түүнээс дээш нягтаршилтай, JPEG форматтай,  фото цаасан дээр хэвлэсэн А3 хэмжээтэй байх аж. Тэргүүн байрт шалгарсан оролцогчийг 2.3 мянган төгрөгөөр шагнах бол хоёрдугаар байрыг 1.8 мянган төгрөг, гуравдугаар байрт 1.2 мянган төгрөг гардуулах юм. Бүтээлийг тавдугаар сарын 18-ны 17:00 цаг хүртэл Хэвлэлийн хүрээлэнгийн 311 тоот хүлээн авна.

Мөн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг Жендэрийн үндэсний хорооны цахим хуудаст нийтэлж, олон нийтийн сүлжээнд байршуулах юм.

Б.Туул


Холбоотой мэдээ