Иран, Оросын цөмийн худалдаа сэргэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
aminaa@montsame.mn
2015-11-24 10:59:40

ТЕГЕРАН. /IRNA/. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Иранд айлчлахдаа цөмийн технологийг Иран руу ахин экспортолж эхлэх шийдвэр гарсан байна.

Цөмийн хөтөлбөрийн хүрээнд Иранд тавьсан олон улсын хязгаарлалтыг Иран хүлээн зөвшөөрсний дараа уг шийдвэр гарлаа. 7 дугаар сард гарын үсэг зурсан гэрээний дагуу, олон улсын хязгаарлалтыг хүлээн зөвшөөрсний хариуд НҮБ-аас Иранд авсан хориг арга хэмжээг цуцлах юм.

“Арак”, “Фордо” дахь цөмийн байгууламжийг сайжруулах, баяжуулсан уран экспортлоход Иранд Орос тусална гэж мэдэгджээ. Цэргийн бус, иргэний зориулалтаар цөмийн хөтөлбөр явуулдаг гэж Ираны талаас илэрхийлдэг юм.

Байгалийн хий экспортлогч орнуудын уулзалтад оролцохоор В.Путин Иранд айлчилж буй билээ. Ираны удирдагч нартай хийх хэлэлцээний гол сэдэв нь Сирийн асуудал байх бөгөөд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг цэргийн хүчээр дэмжигч гол орнууд нь Иран, Орос юм.

Ираны цөмийн хөтөлбөр маргаан дагуулсан хэвээр бөгөөд олон улсын хатуу хяналтад байдаг. Израиль болон АНУ-ын олон улс төрч Иранд авсан хориг арга хэмжээг цуцлах гэрээг шийдвэртэй эсэргүүцэж байгаа юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ