Багш нар мэргэжил нэгтнүүддээ туршлагаа хуваалцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-23 17:39:42

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Зөгийн үүр" хөтбөлбөрт хамрагдсан багш нар мэргэжил нэгтнүүддээ туршлагаа хуваалцлаа.
Аймгийн Засаг даргын "Бид хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд иргэдийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх "Англи хэлтэй-Өмнөговь", "Зөгийн үүр" хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. "Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг улсад 6 сарын хугацаатай 5 багшийг, Филлипин улсад 1 сарын хугацаатай 5 багшийг анли хэлний сургалтад 100 хувийн тэтгэлгээр суралцуулсан билээ. Тэд аймаг орон нутагтаа ирээд сурч мэдснээ мэргэжил нэгт багш нартаа тайлагнаж, туршлага солилцлоо.
Зөгийн үүр хөтөлбөрт аймгийн 15 сумдаас жигд хамруулахыг зорьж байгаа ба тус хөтөлбөрт хамрагдаж гадаадад суралцаж ирсэн сумдын гадаад хэлний багш нар сурагчдынхаа гадаад хэлний мэдлэгийг сайжруулахаас гадна нийт иргэдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа энэ үеэр онцоллоо.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ