АНУ-ын ЭСЯ-наас олон нийтийн сүлжээнд утааны эсрэг аяныг эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-02-27 12:19:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Элчин сайдын яамнаас нийгмийн сүлжээнд агаарын бохирдлын эсрэг олон нийтийн аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.

Аяны хүрээнд иргэд #УТААГҮЙ хаштагийг ашиглан агаарын бохирдлын эсрэг хийж болохуйц санал санаачилгыг дэвшүүлэх явдал юм. Түүнчлэн 7 хоног бүр харьяа салбарын мэргэжилтнүүдтэй цахим орчинд ярилцлага хийх, агаарын чанарын тухай баримт, статистик, тайлан, мэдээлэл, зөвлөгөөг нийтэд түгээх, богино хэмжээний баримтат кино бэлтгэх зэрэг ажлыг хийх юм.  Аяны талаарх бүхий л мэдээллийг ЭСЯ-ны цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр авах боломжтой.
 
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ЭСЯ-ны ОНХА-тай paspress@usembassy.mn и-мэйл хаягаар холбогдож, аяны талаар сонирхсон мэдээллээ тодруулах боломжтой.
Б.Туул
Холбоотой мэдээ