"Андууд" мөсний баяр зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-28 12:51:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ. Баян-Өлгий аймгийн Ардчилсан Залуучуудын Холбооноос залуучуудын чөлөөт цагийг цэвэр агаарт зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор "Андууд" мөсний баярыг энэ сарын 24-ний өдөр Толбо нуурын мөсөн дээр зохион байгуулжээ.

Арга хэмжээнд оролцогчдын дунд хоккей, олс таталт, сумо, тэшүүрийн гүйлт зэрэг спортын төрлүүдээр тэмцээн явуулжээ. Нийлбэр дүнгээр Өлгий сумын наймдугаар багийн баг тэргүүлж, Өлгий сумын есдүгээр баг болон "Эрчим Баян-Өлгий" компанийн багууд удаах байруудыг эзэлсэн байна.

Ардчилсан Залуучуудын Холбооны зүгээс "Андууд" мөсний баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа илэрхийлээд байна.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ