Хорт хавдраас хамгаалдаг нян илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
184@montsame.mn
2018-03-01 20:22:28
ВАШИНГТОН. /Синьхуа/. Хүний арьсанд байдаг нэгэн төрлийн нян хорт хавдраас хамгаалах чадвартай болохыг “Шинжлэх ухааны дэвшил” сэтгүүлд лхагва гарагт нийтэлсэн судалгааны тайланд тэмдэглэжээ. 

АНУ-ын Калифорнийн их сургуулийн арьсны эмгэг судлалын профессор Ричард Галло тэргүүтэй судлаачид хүний эрүүл арьснаас зарим төрлийн хорт хавдрын өсөлтийг зогсоох чадвартай “Стафилококос Эпидермидис” гэдэг арьсны нян илрүүлсэн байна.

Энэхүү арьсны онцгой нян хэдэн төрлийн хорт хавдрын эсийг устгадаг ба хэвийн эсэд хор нөлөө үзүүлдэггүй химийн бодис ялгаруулдаг хэмээн Галло хэлсэн аж.
  
 
Н.Мишээл
Холбоотой мэдээ