Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-05 11:41:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын пауэрлифтингийн хэвтээ шахалтын УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд  амжилттай боллоо.

Гурав дахь удаагийн тэмцээний 105 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ 236 кг-ыг шахаж Монголд өмнө нь гаргаагүй амжилтыг тогтоожээ. Тэрбээр энэ амжилтаар алтан медаль хүртсэн төдийгүй хэвтээ шахалтын Монгол Улсын бүх жингийн дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна. Мөн 105 кг-ын жингийн ангилалд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм.
Д.Өлзий
Холбоотой мэдээ