Франсис Макдормандын Оскарын шагналын баримлыг хулгайлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
184@montsame.mn
2018-03-06 21:27:39
ХОЛЛИВУД. /Аиневс/. Саяхан болж өнгөрсөн Оскарын шагнал гардуулах ёслолоор шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн Фрэнсис Макдормандын Оскарын баримлыг хулгайлсан хэргээр нэгэн залуу баривчлагдсан байна. Уг залуу Оскарын шагналын баримал барьсан бичлэг хийлгэж, Facebook хуудастаа тавьсан байв.

47 настай Терри Брайнтыг хулгай хийсэн хэрэгт сэжиглэн баривчилсан гэж Лос Анжелес хотын цагдаагийн газрын төлөөлөгч Розарио Херрера мэдэгджээ.

Терри Брайнт нь Оскарын шагнал гардуулах ёслолын дараах хүлээн авалтан дээр уг шагналтай зогсож буй бичлэг хийлгэсэн байсан аж. Макдормандад шагналыг нь удалгүй эргүүлэн өгчээ.
 

Н.Мишээл

Холбоотой мэдээ