Онцгой байдлын газрын эмч сэтгэл зүйн танхимыг тохижууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-09 17:41:07

Өмнөговь /МОНЦАМЭ/  Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь алба хаагчдыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, алжаал ядаргааг тайлах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор  эмч, сэтгэл зүйн танхимыг стандартын дагуу тохижуулж нээлт хийлээ.

Өмнөговь аймаг нь 2018 оныг бүтээн байгуулалт, Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан билээ. Үүний хүрээнд дээрх тохижилтыг хийжээ.

Уг  байгууллага нь өөрийн байгууллагын мэргэжлийн эмчтэй эрүүл мэндийн шаардлагад нийцсэн танхимтай байж алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эмнэлгийн анхан шатны үзлэг оншилгоо хийж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч ажиллах нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг өөрсдийн хэмжээнд дэмжих нэг хэлбэр гэж үзэж байгаа ажээ. Тиймээс энэхүү танхимаа тохижуулан бусад байгууллагуудыг өөрсдийн дотоод нөөц боломжоороо эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриаллаа.
Уг тахимаа тохижуулах, эм тариаг авахад нийт 4 сая 700 мянган төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна. Тус газрын дарга Л.Баярсайхан хэлэхдээ "Ямар нэгэн осол гамшиг болоход манай байгууллага хамгийн түрүүнд очдог. Тиймээс эмнэлгийн анхан шатны тоног төхөөрөмж, эм бэлдмэлийг авч тусламжийн үед шаардлагатай үед хэрэглэх юм" гэлээ. 
Энэ үеэрээ 
 аймгийн Онцгой байдлын газрын хамт олон нь цаашид эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг өөрсдийн хэмжээнд дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ. 

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ