Д.Трамп шинэ уриа үгээ хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-11 15:22:39
ВАШИНГТОН. /ТАСС/.  Дараагийнхаа буюу 2020 онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ямар шинэ уриа үг ашиглахаа хэлжээ. Энэ тухайгаа тэрбээр Пенсильвани муж улсын Питтсбург хот дахь дэмжигчиддээ хандан үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Хоёр жилийн дараа болох өрсөлдөөнд ашиглах бидний шинэ уриа бол “Америкийг агуу хэвээр байлгая!” гэсэн уриа юм. Бидний хэлэлцэх асуудлыг дэмжих хүмүүсийг сонгосон тохиолдолд л энэ бүхэн боломжтой болох юм” гэжээ.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп “Америкийг дахин агуу болгоё” гэсэн уриаг ашиглаж байсан юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ