Оны эхний хоёр сарын статистик үзүүлэлт тааруу гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс Увс аймгийн нийгэм эдийн засгийн эхний хоёр сарын статистик мэдээллийг танилцууллаа. Аймгийн хэмжээнд эхний хоёр сард 292 эх амаржиж, 294 хүүхэд төрсөн бол нас баралт 60 бүртгэгджээ. Нялхсын эндэгдэл 7 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4 гаралтаар их байна. Мөн 18 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж торгуулсан бол гэмт хэргийн улмаас нэг хүн нас барж, 21 хүн гэмтэж, 48 иргэн хохирчээ.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеэс есөн хувиар өссөн бол сүүлийн таван жилийн үзүүлэлтээр хамгийн их өсөлт өнгөрсөн хоёрдугаар сард гарч 2,1 хувиар өссөн байна. Харин мал аж ахуйн салбарын хувьд малын хорогдол өндөртэй гарчээ. Тодруулбал, 25,5 мянган мал хорогдсон нь өнгөрсөн оныхоос 4,3 дахин буюу 19,6 мянган толгойгоор өссөн аж. Малын хорогдол өндөртэй сумдыг Өндөрхангай, Зүүнхангай, Завхан, Өлгий, Цагаанхайрхан сумд тэргүүлж байна.

Б.Батхүү