Аймгийн хэмжээнд 1693 иргэнд 122.45 га газар үнэ төлбөргүй өмчлүүлнэ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-03-19 10:14:14
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн IV хуралдаанаар аймгийн хэмжээнд 2018 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт, Алтай хотын инженерийн шугам, сүлжээ бүхий бүсийн "Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө"-г тус тус хэлэлцэж, 2018 онд 18 сум, 2 тосгонд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1693 иргэнд 122.45 га газар үнэ төлбөргүй өмчлүүлэхээр шийдвэрлэлээ.  
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болохтой холбогдуулан бүх сум газар өмчлүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдээс өргөдөл авч эхэлжээ. 
Алтай хотын инженерийн шугам, сүлжээ бүхий бүсэд Төрийн үйлчилгээний зориулалтаар 5 нэгж талбарт 3.12 га, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2 нэгж талбарт 0.072 га, шатахуун түгээх станцын зориулалтаар 1 нэгж талбарт 0.3 га, нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар 7 нэгж талбарт 44.26 га газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх юм байна.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ