НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ирэх ням гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-03-19 17:50:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ оны 3 дугаар сарын сугалааны тохирол 25-ны ням гаригт "Боловсрол" телевизээр орон даяар шууд цацна.

Иргэд хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэх юм. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой аж.

Холбоотой мэдээ