Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Жавзандорж “Насны авшиг” хайрлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр маргааш тохионо.
Эл өдрийг тохиолдуулдан Билгийн тооллын намрын адаг сарын хуучдын 22-нд буюу энэ сарын 11-ний мягмар гарагт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Батцагаан цогчэн дуганд сүсэгтэн олонд “Насны авшиг” хайрлах гэж байна. Үүнээс гадна сүсэгтэн олон болон лам хуврагуудад “Тэгчэн сожон” хүртээх юм. “Тэгчэн сожон нь” нь тэтгэн ариусгах нэг өдрийн сахил бөгөөд үүнийг сахиснаар хүний сэтгэл ариусаж, буян дэлгэрч, урт нас, элбэг хангалуун амьдралын үндэс тавигдана гэж үздэг ажээ.
Тэрбээр мөн МУБИС-д зочилж, тус сургуулийн оюутан, залууст зориулан “Эцэг эхийн ачийг хариулахуй” сэдвээр айлдвар айлдана. Энэ нь эцэг эхийн ачийг санах, дурсах, хүндэтгэх, ачлах, буян үйлдэх, сэтгэлийн талархал илэрхийлэх зэрэг үнэ цэнтэй, утга учиртай агуулга ажээ.
Тэгвэл Гандантэгчэнлин
хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин
өдөр “Асрал энэрэлийн сэтгэлийг хөгжүүлэхүй” сэдвээр сүсэгтэн олонд илтгэл
тавих юм. Тэрбээр МУИС-д зочилж, тус сургуулийн оюутан, залууст “Энэрэл
нигүүлсэхүй сэтгэл” сэдвээр лекц уншина.
Улаанбаатар