Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зургаан төсөл хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. 2018 онд иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлыг байрыг дэмжих хүрээнд аймгийн хэмжээнд зургаан төсөл хөтөлбөр хэрэгжих гэж байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүд эхнээсээ зарлагдаад байгаа бөгөөд төсөл хүлээн авах хугацаа ирэх сарын 5-ыг хүртэл үргэлжлэх аж.
Ажлын байрыг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ХБИ-ийн ажлын байрыг дэмжих, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох гэсэн эдгээр төсөл хөтөлбөрийг иргэд ихээхэн сонирхож байна. Иймд төслийн талаарх мэдээлэлтэй танилцаж, хамрагдах хүсэлтэй иргэд аймгийн ХХҮГ-т хандаж болох аж.
"Иргэдийг ажилтай орлоготой болгох, амьдрал ахуйг нь дээшлүүлэх зорилгоор тодорхой хугацааны эргэн төлөлттэйгээр эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Хамгийн гол нь иргэд маань шаардлага хангасан төсөл бичиж ирүүлмээр байна" хэмээн аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн С.Дэлгэрномин хэллээ.
Зарим төсөл хөтөлбөрүүдийн хувьд энэ жил санхүүгийн эргэн төлөлт 24 сар байсныг 36 сар болгож нэмэгдүүлсэн байна.

Б.Батхүү