Оросын хөлбөмбөгийн шигшээ баг хожигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
172@montsame.mn
2018-03-28 13:50:29
САНКТ-ПЕТЕРБУРГ. /РИА Новости/. Мягмар гарагт Санкт-Петербургт болсон нөхөрсөг тоглолтод ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг Францын шигшээ багт 3:1 харьцаатайгаар хожигдлоо гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлсэн Францын шигшээ багаас 40 ба 83 дахь минутад Килиан Мбаппе, 48 дахь минутад Поль Погба нар гоол оруулсан бол Оросын шигшээ багийн цорын ганц хариу гоолыг Федор Смолов 68 дахь минутад оруулсан байна. 
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ