Зүүн аймгийн 5 суманд түймэртэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга дэд хурандаа Ц.Нямбаярын өгсөн мэдээгээр Сүхбаатар аймагт гал түймрийн таван голомт үүссэн байна.
Өчигдөр цаг агаар тогтворгүй, ялангуяа зүүн аймгуудад хүчтэй түр зуурын салхи шуургатай байсны улмаас түймрийн га талбай нэмэгдэж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Асгат сум,Түмэнцогт сум гэхчлэн нэг аймагт гурван түймэр гарсан. Мөн Дорнод аймгийн Матад сум, Халх гол сумдад гарсан түймрийг цаг алдалгүй унтраасан. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан түймэр цаг агаарын тогтворгүй байдлаас болоод Мөнххаан сум руу тархсан. Түймрийг өчигдөр/2018.03.27/ 22:50 цагт цурамд оруулсан одоогоор бүрэн унтраахаар ажиллаж байна. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан түймэр сумын хогийн цэг дээрээс, Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан түймэр айлын өвөлжөөнөөс гарсан гэх мэдээлэл байгаа. Тиймээс ОБЕГ түймрийн эрсдэлтэй үед үнс нурмаа ил задгай асгах, болгоомжтой байхыг иргэдэд анхааруулж байна.
Ж.Батсайхан