Бишкек хотод хоолонд хордсон хүмүүсийн тоо 249 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-04 18:06:29
БИШКЕК. /РИА Новости/. Киргизийн нийслэл Бишкек хотын “Ала-тоо” гэдэг зоогийн газарт болсон хуримын үеэр хоолонд хордсон хүмүүсийн тоо 249-д хүрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
 
Хуримын ёслолын дараа хоолны хордлогын шинж тэмдэгтэй 139 хүн Киргизийн Халдвартын эмнэлэгт хандсан юм. Тус хуримын ёслолын арга хэмжээнд 190 хүн уригдсан байна. Гэсэн хэдий ч хүрэлцэн ирсэн зочид хуримын ёслолын дараа тогтсон ёс уламжлалынхаа дагуу ёслолын идээ будаагаар гэр бүлийн гишүүдээ дайлжээ. Урьдчилсан мэдээллээр, хоол хүнс бэлтгэх технологийн горим аль эсвэл бэлэн бүтээгдэхүүний хадгалах нөхцөлийн горимыг зөрчсөн тахианы юмуу загасны махан хоолноос хүмүүс хордлого авсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ