“Оюутан цэрэг”-т их, дээд сургуулийн 35 залуу хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-04-04 21:34:29
Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Оюутан цэрэг" сургалт хуулийн дагуу тав дахь жилдээ улсын хэмжээнд хэрэгжиж байна. Дархан-Уул аймагт өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ жилийн тухайд  их, дээд сургуулиудын нэгдүгээр курсын 35 залуу "Оюутан цэрэг"-т хамрагдаж байна.

Өнөөдөр Зэвсэгт хүчний 330 дугаар ангид Оюутан цэрэг бэлтгэх нээлтийн арга хэмжээ боллоо.
Оюутан цэргүүд өнөөдрөөс эхлэн хоёр сар танхимын сургалтад амралтын өдрүүдэд хамрагдах аж. Тэд 06 дугаар сарын 1-нээс хээрийн сургалтад гарах юм. Тус хээрийн сургалт Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид зуны гурван сар үргэлжлэх ажээ.
Өнгөрсөн жилийн тухайд Дархан-Уул аймгаас мөн 35 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдаж байжээ.
Оюутан залуусыг цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо хамгаалах, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдүүлэхээс үүднээс Монгол Услын Засгийн хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ