БО-АО-д уулзаж шинэ ирээдүйг хамтдаа бүтээе

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2018-04-05 10:18:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/Бо-Ао хотноо уулзаж, Хятад Монголын харилцааны шинэ ирээдүйг хамтдаа бүтээж, Ази тив болон дэлхийн хөгжлийг ахиулъя.
Азийн төлөөх Бо-Аогийн 2018 оны  чуулга уулзалт энэ сарын сарын 8-11-ний өдөр БНХАУ-ын Хайнань мужид болно.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус форумын нээлтэд уригдан оролцож илтгэл тавина.Энэ бол Ши Жиньпин БНХАУ-ын даргын хувиар Бо-Аогийн форумд гурав дахь удаагаа оролцож буй бөгөөд энэ нь Ши Жиньпин дарга, БНХАУ-ын Засгийн газрын зүгээс уг форумд өндөр ач холбогдол өгч дэмжлэг үзүүлж буйг харуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус форумд уригдан оролцож мөн БНХАУ-д албан ёсны айлчлал хийх болно. Энэ бол Хятад Монголын харилцаанд гарч буй томоохон үйл явдал төдийгүй Хятад Монголын харилцаа, бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болох  юм.
Бо-Аогийн форум үүсгэн байгуулагдсаны 70 жилийн хугацаанд цар хүрээ, нөлөөлөл тасралтгүй өргөжин тэлж, талуудын тохиролцоог бий болгож, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтдаа хөгжин дэвшиж, Азийн болон дэлхийн хэмжээний асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой хувь нэмэр оруулсан төдийгүй Хятад Улс, дэлхий дахиныг холбох чухал гүүр болсон.
Энэ удаагийн форумаар “Нээлттэй, инновацлаг Ази, хөгжин цэцэглэж буй дэлхий” сэдэвтэйгээр болох бөгөөд дэлхий дахины анхаарлыг татаж байна. Дэлхийн улс орнуудын бүхий л салбараас хуран цугларсан 2000 гаруй хүндэт зочин, төлөөлөгч нэгэн танхимд цугларан, хамтран ажиллаж хамтдаа хөгжихийн төлөө, хөгжил цэцэглэлийн арга ухааныг хамтдаа судалж, Азид болоод дэлхий дахинд Бо-Аогийн оюун ухааныг өргөн барьж, Бо-Аогийн хувь нэмрийг оруулах болно.
Энэ жил бол БНХАУ хөгжил шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой тохиож байна. Мөн ХКН-ын 19 дүгээр Их хурлын үзэл санаа хэрэгжиж эхлэх жил болно. Энэхүү түүхийн чухал үед Ши Жиньпин дарга Бо-Аогийн форумын нээлтэд оролцож, цуврал арга хэмжээ зохион байгуулах гэж буй нь Шинэ эрин үеийн Хятадын онцлогт их гүрний гадаад харилцааг гүнзгийрүүлэх, Ази тив болоод хүн төрөлхтний хувь заяаны нэгдлийг бүтээх, хүн төрөлхтний энхтайван, хөгжлийн үйлсийг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Энэ жилийн форумаар Хятад Улс хөгжил шинэчлэл, нээлттэй байдлын шинэ төлвийг танилцуулах бөгөөд та бүхэн хөгжил шинэчлэлийн шинэ чухал арга хэмжээнүүдийг сонсох болно. Өнөөдөр Хятад Улс Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үед, хөгжлийн шинэ гараан дээр зогсч байна. Хятадын тал энэ удаагийн чуулганы үеэр бүх салбарын хүндэт зочид, төлөөлөгчдөд шинэ эрин үеийн гүн гүнзгий агуулгын тухай тайлбар хийж, Хятад Улсын хөгжлийн шинэ үзэл санаа, зорилт, үүрэг, шинэ эрин үедээ орсон Хятад Улс бусад улс орнууд болон дэлхий дахинд авч ирэх асар их боломжуудыг танилцуулах болно. Ши Жиньпин дарга цаг үеийн нөхцөл байдал болон дэлхийн чиг хандлагад тулгуурлан, хүн төрөлхтний нийгмийн хөгжилд тулгамдаад байгаа бодит асуудлуудыг хөндөж, Ази тив болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нэгдлийг байгуулах, Ази тив болон дэлхийд сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоох тухай Хятадын дуу хоолойг ил тод цуурайтуулж, Хятад Улсын байр суурийг тодорхойлох болно. Ши Жиньпин дарга болон Ли Көцян Ерөнхий сайд зэрэг Хятад Улсын удирдагчид хуралд оролцогч орнуудын холбогдох удирдагчидтай уулзалт хэлэлцээр, арга хэмжээ зохион байгуулж, хоёр талт болон олон талт ажил хэрэгч хамтын ажиллагаа, дэлхийн засаглал, дэлхийн худалдаа, эдийн засаг зэрэг асуудлуудаар санал бодлоо солилцож, шинэ тохиролцоонд, үр дүнд хүрэх болно.
Энэ жил Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, мөн Бо-Аогийн форумд оролцох нь онцгой чухал ач холбогдолтой. Бо-Аогийн форум байгуулагдсанаас хойш, Монгол Улс идэвхтэй оролцож, дэмжиж ирсэн бөгөөд уг форум жил ирэх тусам улам бүр хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэхийн сацуу Монгол Улс өөрийн хөгжлийн замыг өргөтгөж, хөгжлийн орон зайгаа тэлсэн. Хятадын тал Монгол Улс зэрэг холбогдох улс орнуудын хамтын хичээл зүтгэлээр, энэ удаагийн Бо-Аогийн форумыг Ази тив болон дэлхийн нээлттэй, инновацлаг, хөгжил дэвшилтэй, сайн сайхан ирээдүйг байгуулах чухал плат форм болгож, улс орнуудад хамтын хөгжлийг биелүүлэхэд илүү олон боломжийг бий болгож өгнө гэж найдаж байна. Үүний зэрэгцээ, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятад Улсад айлчлах үеэр, хоёр улсын удирдагчид Хятад Монголын стратегийн харилцан итгэлцлийг улам бүр нэмэгдүүлж, бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэхээр шинэ тохиролцоонуудад хүрч, Хятад Монголын харилцааны хөгжлийн цаашдын чиглэлийг тодорхойлж өгнө гэдэгт бид бүрэн дүүрэн итгэлтэй байна.Энэ удаагийн Бо-Аогийн форум амжилттай зохион байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал элбэг үр дүндтэй болохыг та бүхэнтэйгээ хамт хүсэн ерөөе!

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин
 

Холбоотой мэдээ