БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырымд “Хүндэт доктор” цол гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-04-07 11:25:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Бинали Йылдырым энэ сарын 6-8-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд өчигдөр ноён Бинали Йылдырымыг Удирдлагын академиар зочлох үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Удирдлагын академийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр тус академийн “Хүндэт доктор” цол олгосныг дуулгаж гардуулав.

Цолыг Удирдлагын академийн ректор, профессор С.Зулпхар гардуулсан бөгөөд уг ёслолын арга хэмжээнд тус академийн эрдэмтэн багш нар, суралцагчдын төлөөлөл болон гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцов.
Холбоотой мэдээ