Ерөнхийлөгч Х.Баттулга 3333 сурагчийн хамт "Тусгаар тогтнол" шүлгийг уншлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг өнөөдөр “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт их жанжин Д.Сүхбаатарын талбайд уншлаа.
Шүлэг уншиж дууссаны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга, “Та бүхэнд халуун баяр хүргэе. Маш сайхан сэтгэгдэл төрж байна. “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш, ажилчдын санаачилгаар “Тусгаар тогтнол” шүлгийг уншдаг болсон юм байна. Намайг үүндээ урьж оролцуулсанд талархаж байна. Сурагчид та бүхнээр их бахархлаа. Энэ үйл ажиллагааг уламжлал болгож, цаашдаа нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн сургуулийн сурагчид энэ шүлгийг уншиж байх юм байна. Та бүхний энэ саналыг би дэмжиж ажиллана гэдгээ хэлмээр байна. Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд монгол хүн бүр хүч хөдөлмөрөө зориулж, эдийн засгаар баталгаажуулж байж, өнөд мөнх орших болно. Монгол хүн бүр эв саналаа нэгтгэж байж тусгаар тогтнолоо тордон, өнгөжүүлж байх болно. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг бага насандаа цээжилж өссөн түм түмэн монгол хүүхдүүдийн нэг нь би билээ.
…Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан Монгол Улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ, би… хэмээх энэ шүлэг үнэхээр сайхан шүлэг. Эх хэл, эх соёлдоо хүндэтгэлтэй хандаж, сэтгэл зүрхээрээ энэ арга хэмжээнд оролцож байгаа хүүхдүүддээ, багш нартаа дахин баярлалаа гэж хэлмээр байна. Мөнх тэнгэр биднийг ивээж, тусгаар тогтнол минь бат орших болтугай. Тусгаар тогтнол чамайг тунхаглаж бид бичнэ ээ” гэлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа шилжин явах цомыг Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн хамт олонд гардуулж өглөө. Энэхүү шилжин явах цом нь Монгол Улсын газрын зураг бүхий суурьтай, дөрвөн талт зэс цом юм. Цомон дээр "Тусгаар тогтнол" хэмээн бичсэнээс гадна шүлгийг унших 3333 хүүхдийг бэлэгдэн энэхүү тоог сийлжээ. Цом есөн дүүрэг, 21 аймгийн 1000 сургуулиар аялах аж.
“Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ын сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг. Шүлгийг жил бүр уншиж хэвших нь “Тусгаар тогтнол” шүлгийг Үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм байна.
Өнөөдрийн хувьд сурагчид төв талбайдаа Монгол Улсын газрын зургийн хэлбэр гарган зогсож шүлгээ уншсан юм.

Гэрэл зургийг Б.Чадраабал