Аудитын иргэдийн бүлэг ажиллах танхимтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт “Аудитын иргэний танхим” үүдээ нээлээ. Энэхүү танхимд таван хүний бүрэлдэхүүнтэй аудитын иргэдийн бүлэг ажиллана.
Иргэдийн бүлэг нь орон нутгийн төсвийн байгууллагууд, иргэд, олон нийтийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэхэд болон төсвийн зарцуулалтад тавих иргэдийн хяналтыг сайжруулах чиглэлээр дүгнэлт зөвлөмж боловсруулан ажиллах юм.
Төрийн аудитын байгууллага иргэний танхимтай болсноор олон нийтийн анхааралд байгаа аудитын сэдвээр ард иргэдийн саналыг авах, хэлэлцүүлэг зохион байгуулах, мэдээллийг ил тод, шуурхай хүргэх, иргэд, олон нийтийн оролцоог Төрийн аудитын үйл ажиллагаанд татан оролцуулах боломжтой боллоо. Түүнчлэн Монгол Улсын Төрийн аудитын байгууллага болон иргэд олон нийт, төрийн бус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох, Төрийн аудитын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилготой ажээ.
“Аудитын иргэний танхим”-ын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар, Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат, Үндэсний Аудитын Газрын Тамгын газрын дарга Ц.Ганболд, Гүйцэтгэлийн аудитын газрын захирал М.Давааням, Нийслэлийн Аудитын газрын Тамгын хэлтсийн дарга Г.Цагаанхүү тэргүүтэй аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/228 дугаар тушаалаар Төрийн аудитын байгууллагын дэргэд Аудитын иргэний танхимыг байгуулж, иргэдийн бүлгийн үйл ажиллагааны дүрмийг баталсан байна.

Д.Одонтунгалаг