Эдийн засгийн байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-11 09:35:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж,  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар,  Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөн санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны тайлан, Үндэсний статистикийн хорооны 2017 оны тайлан, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд Ажлын хэсгүүд байгуулах асуудлыг хэлэлцэхээр товложээ.
 

Холбоотой мэдээ