Дорноговьд хонь, үхрийн махны үнэ өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-11 11:13:27
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт хонь, үхрийн махны үнэ эрс өсчээ. Сайншанд сумын махны төрөлжсөн худалдааны дэлгүүрүүдэд нэг кг хонины махны үнэ дунджаар 6667 төгрөг, ямааны нэг кг ястай мах  дунджаар 5667 төгрөг, үхрийн цул мах нэг кг нь 9500 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх саруудад хонины мах 4000-4500 төгрөгийн үнэтэй байсан юм.
Хонины махны нэг гулууз нь жингээсээ хамаарч 120 мянгаас дээш үнэтэй байна. Махны үнэ огцом өссөн нь ямааны ноолуурын үнэ өсч малчид мөнгөтэй болсон нөөцийн мах байхгүй, мөн махыг ченжээр дамжуулж худалдааны төвөөр худалдаалж байгаа нь нөлөөлж буй гэж албаныхан хэллээ.
Мөн хонь, үхрийн махны олдоц муу байгаа тул жижиглэнгийн үнээ ч өсгөх шаардлагатай болсон гэж махны  худалдаачид ярьж байна. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ