УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан чуулганы хуралдааны товд өөрчлөлт орж байгаа тохиолдолд УИХ-ын гишүүдэд урьдчилж мэдэгддэг байх хэрэгтэй гэсэн саналтай байгаагаа хэллээ.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-аас батлагдан гарч байгаа хуулиуд Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг хянадаг дэд хороо байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан юм. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул