Хэнтийн чиглэлийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-13 11:58:42
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт өнөөдөр өглөөний зургаан цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар замын хөдөлгөөнийг түр хаажээ.

Байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл болох цасан шуурга 16-24 м/с хүрч Хэнтий аймгийн нийт нутаг дэвсгэрийг хамран удаан хугацаагаар үргэлжлэх нөхцөл байдал үүсээд байна.
Тиймээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн авто зам, замын байгууламжийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан талаар аймгийн ОБГ-аас мэдээллээ.
 

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ