Завхан жендерийн тэгш байдлыг хангах хөтөлбөрөө танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:03:13

Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг танилцуулах уулзалт Завханд боллоо.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Завханы ЗДТГазар, Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг хамтран “Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг танилцуулах, орон нутгийн дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн уулзалтыг явууллаа. Энэ үеэр Жендэр шинжээчдийн бүлгийн тэргүүн, Үндэсний шинжээч Н.Амгалан  танилцуулсан илтгэл, төлөвлөгөөний төсөлдөө “Жендэрийн тэгш байдлын хууль” нь үндсэн хуулийн дараа орох суурь хууль гэдгийг онцоллоо. Уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албаны ажилтнууд, Улиастай сумын ИТХ-ын тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцож санал бодлоо солилцжээ.

Уулзалтад оролцогчид Завхан аймгийн жендерийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн төслийг ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст хүлээлгэн өглөө.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ