Олон улсын парламентын холбооны дүгнэлттэй холбогдуулж ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-18 14:49:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж холбогдох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулав.
 
ОУПХ нь УИХ-ын гишүүн С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэсэн байдлыг судлаад дүгнэлтээ гаргасан. Уг дүгнэлттэй холбогдуулж тус ажлын хэсгийг байгуулсан ба ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахална. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд нар орж ажиллах аж.
 
Тус ажлын хэсэг тодорхой хугацааны дараа Хууль зүйн хороонд өөрсдийн гаргасан санал дүгнэлтээ танилцуулах юм.
 
Холбоотой мэдээ