Яармагийн шинэ гүүрийг энэ оны долдугаар сард ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-20 16:32:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Яармагийн шинэ гүүрийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Уг гүүр нь 250.2 метр урт,  20.5 метр өргөн бөгөөд дөрвөн эгнээтэй байх юм. Төслийн захиалагч буюу Нийслэлийн автозамын хөгжлийн газар гүйцэтгэгч Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпораци хооронд байгуулсан Үндсэн гэрээгээр гүүрийг 2019 оны нэгдүгээр сарын 31-нд ашиглалтад хүлээлгэж өгөх ёстой. Одоогоор гүүрийн ажлын 70 хувьтай явж байгаа тул энэ оны дугаар сарын 11 гэхэд шинэ гүүрээ ашиглалтад оруулах боломжтой хэмээн үзэж байгаа аж. Харин хуучин гүүрийг энэ оны 11 дүгээр сард завсарлаж, ашиглалтад оруулах аж.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Яармагийн хуучин гүүр 1960-аад оны эхээр ашиглалтад орсон. Бараг 60 жилийн насжилттай.  Энэ гүүр Төв аймгийн нутгаас нийслэл орох хамгийн том хаалга төдийгүй Улаанбаатар хотыг Олон улсын нисэх онгоцны буудалтай холбох чухал хэсэг. Мөн бид Яармагт Улаанбаатар хотын бизнесийн шинэ төвийг цогцлоохоор болж байгаа. Энэ нь уг гүүрийн ач холбогдлыг улам бүр нэмж байна” гэлээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ