Говь-Алтай, Хэнтий аймгийн "Эко" клубын сурагчид туршлага солилцож байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-04-27 21:28:54
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Алс дорно зүг Хэнтий аймгийн Норовлин, Дадал, Баян-Адарга сумын дунд сургуулийн эко клубын багш, сурагчид дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймагт хүрэлцэн ирж, орон нутгийн эко клубуудын үйл ажиллагаатай танилцаж байна.
Тэд өнөөдөр тус аймгийн эко клубуудаас үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 12 жилийн гуравдугаар сургуулийн эко клубын гишүүдтэй уулзаж туршлагаасаа харилцан солилцсоноос гадна Орон нутаг судлах музейг үзэж сонирхлоо.
Түүнчлэн ирсэн багш, сурагчид дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Шарга сумд болох Монгол бөхөн бүхий сумдын эко клубын сурагчдын "МОНГОЛ БӨХӨНГИЙН НЭГ ӨДӨР”-ийн хүрээнд туршлага солилцох уулзалтад оролцох юм.
Тэд тайга, хангай нутгаас ирсэн учир Шаргын говийг үзэж танилцсандаа баярлаж буйгаа илэрхийлж байлаа.
Говь-Алтай аймагт одоогоор Ерөнхий боловсролын сургуулиудын 34 эко клуб үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн байгаа орчиндоо байгаль орчны эерэг хандлагийг түгээн дэлгэрүүлж байна.
Э.Нарангэрэл

Холбоотой мэдээ