Туул голоос олдсон цогцсыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-02 14:20:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооноос Туул голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр орой 18.00 цагийн үед Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна.  Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай ажиллаж нэр, хаяг нь тодорхойгүй 60-70 настай эрэгтэй хүний цогцсыг уснаас гаргажээ. Цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч, шалтгааныг олохоор шалгаж  байна.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ