Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 7 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-04 15:52:01
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийн нэрс тодорлоо.

Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нар ажиллахаар болж байна.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд энэ оны нэгдүгээр сарын 12-нд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанк нь Мөнгөний бодлогын хороотой байх, уг хороо нь Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлж, УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэх тухай зүйл, заалтыг нэмж оруулсан юм. Ингэснээр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 7 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна. Өмнөх Мөнгөний бодлогын өмнөх зөвлөл 19 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд үүний 12 нь санал өгөх эрхтэй байв. Дэлхийн Төвбанкуудын 85 нь дэргэдээ Мөнгөний бодлогын зөвлөл ажиллуулдаг байна.    

Б.Заяа
Холбоотой мэдээ