С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах эсэхийг маргааш шийднэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас өнгөрөгч 4 дүгээр сарын 10-нд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг өдөр баривчилж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хорьсон.
С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбон шалгах болсон тул Нийслэлийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх 4 дүгээр сарын 12-нд Прокурорын саналыг үндэслэн тэднийг 30 хоног хорих шийдвэр гаргасан юм. Энэ хугацаа нь маргааш дуусна. Тиймээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах, үргэлжлүүлэн хорих эсэхийг Шүүх маргааш болох хурлаараа шийднэ.

Ж.Батсайхан