“Күбота” корпорацийн төлөөлөгчид Булган аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-14 18:08:56
Булган /МОНЦАМЭ/ Япон улсын “Күбота” корпорацийн Зүүн Азийн бизнес дэмжих албаны дарга Масанори Окамото, “Нийгата Күбота” ХХК-ий Стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга Ито Кимихиро нар Булган аймагт өнөөдөр ажиллалаа.
Аймгийн удирдлага тус корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцсон байна.
- “Күбота” корпораци хориод жилийн өмнө манай улсад 200 техник нийлүүлсэн нь эдэлгээний хугацаа нь дуусчээ. Тус корпорацийнхан Хутаг-Өндөр сумын газар тариалан эрхэлж байгаа байдалтай танилцаж, ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийг судаллаа.
Манай аймаг тус корпорацитай хамтран ажиллаж хөдөө аж үйлдвэрлэлд техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах санал тавилаа гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.
М.Батжаргал

Холбоотой мэдээ