"Улсын Их Дэлгүүр"-ийн хувьцаа хамгийн их уналттай байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-15 18:44:02
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 786,798 ширхэг хувьцаа арилжсанаас 6  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 11  компанийн хувьцааны ханш буурсан бол 3  компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ган Хэрлэн" HZB+14.9 хувиар "Бөөний Худалдаа" BHL+3.98 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нэхээсгүй Эдлэл" NXE-10.59 хувь, "Улсын Их Дэлгүүр" UID-6.18 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Мөн өдөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,000 ширхэг үнэт цаас 416.8 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Харин компанийн өрийн хэрэгсэлийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,025 ширхэг бонд 202.5 сая төгрөгөөр арилжаалжээ.

Ингэснээр "TOP 20" индекс 19,073.58 нэгж болж 0.26 хувиар унсан бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд, 54 тэрбум 527 сая 847,347 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж авна уу.
Холбоотой мэдээ