Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд сургалт явуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-05-18 16:51:03
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Хүүхдийн хөгжилд - мэдээллийн технологи” үндэсний уралдааныг  "Мэдээлэл технологийн үндэсний парк"-д амжилттай зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын нийгмийн тэгш эрх, оролцоог хангах, мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Мэдээллийн технологийн үндэсний парк, Аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулав.

Тэмцээнд хөдөө орон нутаг, нийслэлээс 41 хүүхэд оролцож байгаа бөгөөд тэмцээнд оролцогч хүүхдүүдийн гэр бүлийнхэнд зориулсан сургалт болов.

Сургалтад хамрагдсан эцэг эхчүүдэд Парадигм, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн сэтгэлзүй, хүмүүжлийн эерэг арга зэрэг сэдвүүдээр Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн багш мэдээлэл өглөө гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ