Боксчин Б.Чинзориг Хабаровскт алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-21 12:44:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Хабаровск хотноо тавдугаар сарын 16-21-нд зохион байгуулсан ЗХУ-ын баатар Константин Коротковын нэрэмжит Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнээс ОУХМ Б.Чинзориг аваргын алтан медаль хүртжээ.

Энэхүү тэмцээнд 27 орны 200 шахам боксчид хурд хүчээ, сорин өрсөлдсөн байна. Боксын үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Монголын зэс корпорацийн тамирчин, Армийн дэлхийн аварга, ОХУМ Б.Чинзориг 64 кг-д алтан медалийн эзэн болсон бол үндэсний шигшээ баг, Ширэн бээлий клубын тамирчин спортын мастер М.Мягмаржаргал хүрэл медаль хүртсэн байна.

Азийн 18 дугаар наадмын өмнөхөн болсон энэхүү тэмцээнд дэлхийн шилдгүүд цугласан бөгөөд манай Б.Чинзориг дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ батлан харуулж чадлаа.

Д.Өлзий
Холбоотой мэдээ